Богино тайлбар
Бүх төрлийн арьсанд тохиромжтой гуужуулагч серум.
Lastic acid нь эсийн эргэлтийг нэмэгдүүлж, арьсны дээд давхарга болох эпидермисэд хуримтлагдсан үхсэн арьсны эсийг арилгахад тусалдаг. Сүүн хүчлийг 12%-ийн концентрацид хэрэглэхэд арьс чангарч, гөлгөр болдог. Манай энэхүү серум нь 12.5% агуулсан 🤩.
Мөн Lastic acid буюу Сүүн хүчил нь арьсыг цайруулж, толигор, жигд болгодог ба арьсыг чангаруулдаг. Энэ нь нарийн зураас, үрчлээ, хар толбо зэргийг багасгахад тусалдаг.
СҮҮНИЙ ХҮЧИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Сүүн хүчил нь ихэвчлэн сүүнээс гаргаж авсан чийгшүүлэгч альфа гидрокси хүчил (AHA) боловч исгэсэн эрдэнэ шишийн цардуул, манжин болон бусад элсэн чихэрээр баялаг хоол хүнс гэх мэт өөр веган эх үүсвэрүүдээс ч мөн гарган авсан байдаг байна.
Хэрэглэх заавар: өглөө болон оройд 1-2дуслыг цэвэрлэж, тоник түрхсэн нүүрэнд хэрэглэнэ. Ретинолтой 1 дор хэрэглэж болохгүй. Өглөө түрхсэн бол заавал нарны тос түрхэж арьсаа хамгаална.
Хэмжээ: 30мл